card
ЗУРАГ

DIGITAL NATION 21

Цахим үндэстэн 2021

Харилцагч: Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар

Байршил: Улаанбаатар хот, Үндэсний соёл амралтын хүрээлэн

 

ТОВЧ АГУУЛГА

2021 оны 9-р сарын 17-19 ны өдрүүдэд Улаанбаатар хотын "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д зохион байгуулагдсан "Digital Nation 21" арга хэмжээний нээлтэн дээр манай AIR FORCE дрон шоуны үйлчилгээг авсан билээ.

 

 


 

Улаанбаатар хотын төв цэгт хийсэн энэхүү дрон шоунд нийт 200 ширхэг дрон ашигласан бөгөөд газраас 100 метрийн өндөрт 15 минутын турш 13 ширхэг дүрс байгуулсан юм. Нийт 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон 10 хоногийн хугацаанд амжилттай хийж гүйцэтгэлээ.  Бид уг шоунд монгол бахархал, уламжлалт ахуйг технологийн хөгжил дэвшилтэй хослуулан ард иргэдэд ёс заншил, үүх түүхээрээ бахархах сэтгэл төрүүлэхийг зорьсон юм. Энэ нь Монгол улсад болсон хамгийн анхны дрон шоу гэдгээрээ мөн онцлогтой.