card
ЗУРАГ

THANK YOU FOR REAL HEROES

ЖИНХЭНЭ БААТРУУДДАА БАЯРЛАЛАА

Харилцагч: BRB Media Group

Байршил: Улаанбаатар хот, ЧД, 57-р сургууль
 

ТОВЧ АГУУЛГА

2021 оны 10 сарын 28-ны өдөр “Би Ар Би Медиа групп” ээс санаачилж дэлхийн томоохон хотуудын адил жишгээр Монголынхоо мянга мянган нийт эмч, сувилагч, цагдаагийн албан хаагч мөн онцгой байдлын албаныхандаа зориулан "Жинхэнэ Баатрууддаа Баярлала" шоу үзүүлбэрийг 200 ширхэг дрон тэнгэрт хөөргөж үзүүллээ.

 

 


 

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар нийт 245,000,000 гаруй хүн ам Ковид-19 вирусийн халдвар авч 4,900,000 гаруй хүн харамсалтайгаар эндсэн тоо баримт гараад байна. Энэ тоо баримтаас Монгол улсад 353,499 халдварын тохиолдол бүртгэгдэж 160,662 хүн эдгэж 1616 хүн нас барсан тоо баримт гарчээ. Ковид 19 халдвар анх бүртгэгдсэн цагаас хойш 1 жил 11 сарын хугацаа өнгөрсөн ч энэ хугацаанд алтан гарт эмч, сувилагч, цагдаа, онцгой байдлын ажилтнууд маань ард иргэдийнхээ төлөө бие сэтгэл зүрхээ зориулан халдварын голомт дээр цаг минут бүрийг алдалгүй ажилласан. Бидний төлөө нойр, хоол гэр бүлээ умартан хичээж ажиллаж буй эмч, сувилагч, цагдаа, онцгой байдлын хандаа зориулан “Би Ар Би Медиа групп” нийгмийн хариуцлагын хүрээнд нийт ард иргэд, албан байгууллага, аж ахуй нэгжүүдээ төлөөлөн “Жинхэнэ Баатрууддаа Баярлалаа” дрон шоуг тэнгэрийн хаяанд газраас 150 метрийн өндөрт үзүүлжээ.

“Би Ар Би” ХХК-н гүйцэтгэх захирал Ж. Энхжаргалангийн хэлж буйгаар тэрээр энэхүү дрон шоугаараа нийт эрүүл мэндийн байгууллагын албан хаагчид, цагдаагийн байгууллагын албан хаагчид, онцгой байдлын алба хаагчид-даа талархсанаа илэрхийлээд зогсохгүй ард иргэдийг вакцины 3-р тундаа идэвхтэй хамрагдахыг уриалжээ. Тус дрон шоуны үзүүлбэрт Монголд нэн ховор тохиолддог цусны цочмог хорт хавдраар оношлогдсон Реппер, ая зохиогч, продюсер Г.Төгөлдөрийн (Lil Thug E) хандивын аянд зориулан “Би Ар Би Медиа групп”-т харьяалагддаг (XMF) Хуур Хөгжмийн Наадмын зүгээс хурдан эдгэхийг хүсч #BigLIFEforLilTHUGE хаштагийг хандив өргөх дансны дугаарын хамт тэнгэрт хөөргөж  бусад хүмүүсийг аянд нэгдэхийг уриалсан байна.